Detecting drunk drivers(Согтуу жолоочыг илрүүлэх )
Toyota is testing a breath analyzer ignition device for practical use as a way to reduce the number of car accidents caused by drunk driving. (Тоёта компани согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоний улмаас гарах осол аваарыг  буруулхийн тулд , машиний моторийг асаахаас өмнө согтууралттай үгүй шалгах багаж зохион бүтээгээд , амьдралд нэвтрүүлхийн өмнөх туршилт хийж байгаа юм байна.)
Here's how it works.
A driver breathes into a sensor before starting the engine. A green lamp turns on if the breath analyzer does not detect any alcohol. Then the engine will start. (ажиллах зарчим.
мотороо асаахийн өмнө жолооч мэдрэгч төхөөрөмж рүү үлээнэ. хэрэв амьсгал мэдрэгч багаж согтууруулах ундаа хэрэглээгүй гэсэн ногоон гэрэл асвал мотор нь асна.)

"Detecting drunk drivers(Согтуу жолоочыг илрүүлэх )" цааш унших »
БОЛОМЖ
Хүний амьдрал гээч ээдрээтэй бартаатай хэцүү ч юм шиг үе байхад амархан мэт цээжинд багтах үе байх юмдаа.Бодоод байхад хүний хамгийн жаргалтай үе хүүхэд нас л байдаг юм бна. бүүр цаашлаад оюутан нас хамгийн гоё нь ....
 Аав болж амьдралын их харгуйд хөл тавьж, ажилд орж гэр бүлээ тэжээх нийгмийн хуулийн дагуу амьдрах гэдэг амаргүй ч юм шиг , амархан ч юм шиг. Гээд элдэв юм яриад явчих юм уул нь би БОЛОМЖ ийн тухай бичье гэж бодсон юм. Амьдрал боломж олон байдагаа гэж цаана чинь зөндөөн хүн бичсэн бна. олон  удаа уншиж явлаа, гэвч өнөөг хүртэл тогтож сууж толгойгоо гашилгаж байгаагүй юм бна.
 Өмнөө байгаа ажилдаа дарагдаад мартдаг байж болох юм. Аль эсвэл ирээдүйдээ итгэлгүй нэгэн болж ,энэ тухай бодох зориггүй болсон байж мэдэх. Бусад хүмүүст ямар байхыг би мэдэхгүй миний хувьд

"БОЛОМЖ" цааш унших »
Сайн хvн санаж мэдэж, Муу хvн vзэж мэдэхийн учир буюу миний өчил
Буддын шашны тэргvvн 13 -р Далай лам Монголд анх 1905 оны могой жил ирж 1906 оны гал морин жил буцсан гэдэг. Гэгээнтнийг Монголд залрахад сvсэгтэн олон мєргєл vйлдэж урдах хойтохоо даатган бие сэтгэлээ ариусган байх vед 20 гаран насны охиноо дагуулсан хижээл эмэгтэй хадаг барин “голомт залгах vр хайрлахыг хvссэн”-ийг гэгээнтэн сонссон боловч хариу хэлэлгvй дараагийн хvмvvстэй харьцаж хэд хоног vргэлжилсэн мєргєл, буян номын ажил єндєрлєн Улан-Удэ-г зорьжээ. Буриад Монголд очсоны дараа олон хvн мєргєл хийхийн сацуу хvv, охин хайрлаач гэх бvрд дээрхийн гэгээнтэн ёсоор болгосон хариу єгсєєр байж.
"Сайн хvн санаж мэдэж, Муу хvн vзэж мэдэхийн учир буюу миний өчил" цааш унших »
Ай миний МОНГОЛ оо гэж
Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. Аливаа асуудалд хандахдаа Бид чинь дотоод мөн чанарт нь анхаарахгүй харин гадаад өнгө хэлбэр тал уруу нь илүү хандаад байна шүү дээ. Хаашаа л харна асуудалд дандаа өнгө мөнгө гадаад хэлбэр талаас нь хандаж шийдсэн байх юм. Энэ чинь амьдралыг тун уйтгартай болгодог ш дээ. Өнгө мөнгөн талаас нь харж амьдарлаа шийдэх тусам , эхэндээ их гоё юм шиг боловч дараа нь хэсэг хугацааны дараа улам л уйтгартай болоод ирдэг.
"Ай миний МОНГОЛ оо гэж" цааш унших »
дэмийрэл
Ээ дээ энэ хүмүүсээ гэж  харьцааны соёл харилцааны мэдрэмж гээчийг над амьтанд яагаад ингээд дутуу заяачихдаг бна аа ? Хүн гэдэг амьтан наанадаж бодож сэтгэдэгээрээ адгуусаас ялгаатай бхад яаж ч зөрчил маргаангүй амьдрах билээ гээд өөрийгөө тайвшруулхаас сая нэг найзтайгаа пин пан тумпэн шанага болчихлоо эр юм бж гэж бодож бна уу ?
эр хүн ч гэсэн хүнд гомддог л юм бна ямар модоор сийлж төмрөөр цутгачихсан бгаа биш дээ тиймүү ? Юу ч хэлсэн, юу ч хийсэн өөрийгөө бол огт буруугүй пээрпэкт  гээд бодож чаддаг харь гаригаас ирсэн юм шиг улсууд бас байх юм. муугаараа би л  буруутан болхийм доо. ер нь хүмүүс намайг их дээрэлхэх юм, яагаад тэгдийн бол доо . аан харин блог бичих нэг талаар хувийн үзэл бодлоо дэлгэж, санаа сэтгэлээ хуваалцаж байгаа хэрэг, улмаар "сайбер нийгмийн" харилцааны нэг хэлбэр. Амьдрал бол тайз, хүмүүс жүжигчид нь гэдгийг энд ч бас адил интернет тайзтай бичигч уншигч нар нь жүжигчид гэж хөрвүүлж болох биз.энэнд цаг зав аа зориулах бол тухайн хүний эрх тэр эрхээ эдлэх ч бас тухайн хүний эрх за за больё

   за за гомдолсон юм бичээд яахуу гоё хөгжилтэй юм бичье юу бичдийн билээ хөгжилтэй бичлэг ч яахав миний амидрал яг энэ охин шиг л


Анх оюутан болж ирж байхад гэр орноо санаад хэцүү л байдаг байлаа.одоо ч гэрээ мартсан гэсэрийн үлгэрээр гадаад дотоодоо ч мэдхээ бж .
дэмий юм бодхоор хэвтэж ясаа амраая даа.
Өөрийнхөө хүчээр өөрийгөө авар!
Залхууралгүй уншаарай Вимочидоо! Улсын маань хоёр дахь ерөнхийлөгч залуус хойч үедээ урам өгч, итгэл бадраасан нэгэн сайхан нийтлэл www.gogo.mn сайтад өгчээ.

Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт “бурхны авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч “Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэж таталган бичсэн гэдэг. “Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.

"Өөрийнхөө хүчээр өөрийгөө авар!" цааш унших »
Аз жаргалтай амьдралд хөтлөх буддист зөвлөмж
Vр дvнтэй амьдарч сурахад эдгээр зарчим хэрэг болно. Та бид vргэлж сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн. Харин сэтгэлээ жолоодож сурвал амьдрал тийм ч хэцvv бишээ. Санаа сэтгэл гэдэг сул тавьчихсан сармагчин шиг нэг сэдвээс нєгєє рvv vсчиж байдаг.







Бодитой юманд хvрье гэж байгаа бол сэтгэлээ хазаарлаж, хямгадаж сурах хэрэгтэй. Бясалгана гэдэг нь єєртєє эерэг дадал зуршил бий болгохын нэр юм. Буддын шашин аз жаргалтай амьдрахын тулд бясалгал хий гэж 2500 жилийн турш сурталчилсаар ирсэн билээ.

"Аз жаргалтай амьдралд хөтлөх буддист зөвлөмж" цааш унших »
Тэнэг зэрлэг Түгшүүртэй бага нас минь
Саруулаагийн гоё бичлэгийг оллоо заавал уншаарай .Зарим хvн “цаг сайхан байхад…” гэж ярих дуртай. Гэмт хэрэг өнөөгийнхөөс хавьгvй бага, vнэ ханш одоогийнх шиг унтаад босоход өсчихгvй, арав хорин жил хэв хэвээр (ямар сайндаа төгрөг хорийн талх, хорин дөрвийн чихэр гэж нэрлэх вэ дээ), улс төрийн толгой эргvvлсэн элдэв хэрvvл маргаан байхгvй байсан зэргийг санагалзан тэгдэг бололтой. Гэтэл зарим нь “цаг хэцvv байхад...” хэмээнэ. Танхайн хэрэг бага ч, элдэв юм яривал дээлээ нөмөрчих гээд байдаг, vнэ ханш нь өсөхгvй ч бараа нь олдож өгөхгvй (ээждээ сvv авч өгөх гэж vvрийн 5 цагаас босоод гарахад бараг км урт дарааллын хамгийн ард зогсдог сон), улс төрийн элдэв хэрvvл байхгvй ч дан худал мэдээллээр тархиа угаалгадаг байсан зэргээ ийн тодорхойлдог аж. Ингэхэд цаг ер нь сайхан байсан юм уу, хэцvv байсан юм уу? Бага насаа эргэн нэг дурсъя..

"Тэнэг зэрлэг Түгшүүртэй бага нас минь" цааш унших »
Номин талст - Чамайгаа санахдаа .....
хүний дотоод сэтгэл рүү өнгийхүй
Өнөөдөр ямар ч үр бүтээлгүй өнгөрлөө. блог уншиж баахан уйтгар гуниг баяр баяслаас мэдэрсэн энгийн л нэг өдөр бна. ойрд сэтгэл санаа жоохон тиймхэн бсан болхоор нэг өдрийг ингэж дэмий өнгрүүлчихлээ гэхдээ яахвээ хүн заавалчгүй бүх зүйл нь санасан зоргоор бүтэх албатай биш бас хааяа үний дотоод сэтгэл рүү өнгийж амьдралийнх  эрээн бараанаас мэдрэх нь зүгээр юм бна . Өөдрөг бна шүү  Бодит амьдрал дээр яриагүй, магадгүй ярих ч гуй юмаа хүртэл энд ингээд хавтгай дэлгэцээр хань хийгээд, хуруу гараараа яриад сууж бдаг, тэхээр блог энтэр огт бичдэггүй хүмүүс яаж тэсдэг бнаа гэж солиороод л . амаараа бол нэг удаа яриад өнгөрдөг бол, бичсэн юмыг дараа нь уншиж болно, тэгээл би ямар гажигтай натур бэ, эсгүүл би ямар цоглог бгаа бэ гэхчлэн гайхна, санан дурсана. Яг ингээд бичих бхдаа сар жаргалтай зав гархагүй гэж худлаа өөрийгөө завхруулаад л
за яахав 3 хоногийн дараа хичээл, презентаци энтэр тэрээ дуусгаад, семинарын ачаалал багасаад ирхээр сайхан 3 өдөр үг сүггүй баахан үлгэрийн кино үзсэн шигээ сайхан амрая юун тэр охин мохин марты хэхэхэ
тэгсэн хэрнээ залгах боловуу гээд хараад утас руугаа нүдээ байн байн хяламхийлээд бх юм боловуу ? ерөөсөө л марты хэхэхэ гэснээс амархаараа уул нь даахгүй нохой булуу хураана гэж номын санд сайхан харагдаад авчихсан,энглиш хэлний сурах бичгүүддээ нэг салхи оруулах юмсан хэл сурахгүй болч дараа жилээс кортюм өмсөж жапанжин болохоос өөр аргагүй болох нь шиг бна нөгөө эгнлишэээр дагнаж блог хөтөлдөг сайт ны хаяг юу билээдээ? за за баахан солиорчихлоо
(Нийт: 29)